Mонголын хоккейн холбооны шинэ улирлын эхний тэмцээн болох лигийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багууд оноолтыг сугалснаар нэгдүгээр тойргийн тоглолт Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын газрын мөсөн талбайд өчигдөр албан ёсоор эхэлсэн. “Степпe-Монстерс” клубийнхэн “Дархан-Уул” аймгийн “Дархан” багийнхантай эхний тоглолтоо өрнүүлсэн бол Орхон аймгийн “Хангарьд” клубийнхэн Багануур дүүргийн “Багануур”-ын хоккейчид үргэлжлүүллээ. Маргааш “Шарын гол”, “Хангарьд”-ынхантай 10.00, “Багануур”-ынхан “Дархан” багийнхантай 13.00 цагаас тоглоно. Харин “Степпe-Монстерс” клубийнхэн өнжинө. Бямба гарагт “Хангарьд”, “Дархан”-ынхан 10, “Шарын гол”, “Степпe-Монстерс”-ынхонтой 13.00 цагт тэмцээнээ эхлүүлж, “Багануур”-ын тоглогчид амарна. Ням гарагт “Степпe-Монстерс”-ын тамирчид “Багануур”-ынхантай 9.00, “Дархан”-ынхан “Шарын гол”-ынхонтой 12.00 цаг тоглох бол, “Хангарьд” багийнхан амрах аж.