“Монголын алт” (МАК) ХХК Дундговь аймгийн Баянжаргалан сумд 300 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц байгуулахаар өнгөрсөн баасан гарагт шав тавилаа. Хөөтийн уурхайг түшиглэн байгуулах эл цахилгаан станц нь тус компанийн хэрэгжүүлж буй нүүрсэнд түшиглэсэн эрчим хүчний анхны төсөл юм. 300 МВт-ын цахилгаан станцад үйлдвэрлэх эрчим хүчний 38 хувиар “Цагаан суварга” төслийн хэрэгцээг хангах бол 62 орчим хувийг нь нэгдсэн сүлжээнд нийлүүлэн , импортыг бууруулахаар тооцож буй аж . Станц нь агаарт ялгаруулах тоосонцор, хорт хийн хэмжээ Европын Холбооны EU 2010/75 шинэ стандартыг хангахын зэрэгцээ ус зарцуулалт бага учраас орчин үеийн дэв шилтэт технологитой, байгаль орчинд ээлтэй гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид онцоллоо. Тухайлбал, шаталтын явцад үүсэх дэгдэмхий үнсийг дэвшилтэт уутат шүүлтүүрийн системээр 99 хувь шүүн нөөцөлж, “МАК-евро цемент”, “МАК-конкрит” бетон зуурмагийн үйлдвэрт түүхий эд болгон нийлүүлэх аж. Цахилгаан станцын барилга угсралтын ажлыг ийнхүү эхлүүлж, эхний блокийг 2028 оны дөрөв, хоёрдугаархыг 2029 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулахаар тө лөвлөжээ. Эл станцыг байгуулснаар орон нутагт 300 орчим байнгын ажлын байр бий болох гэнэ.
Л.Ням