Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын захиалгаар ОХУын Ойн аж ахуй, ойн аж ахуйн механикжуулалтын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн шавж, өвчин судлаачид манай улсад ажиллажээ. Тодруулбал, Александр Раков, Гимранов Роман тэргүүтэй судлаачид Увс, Хөвсгөл, Завхан, Орхон, Сэлэнгэ зэрэг ой бүхий аймагт хээрийн судалгаа хийсэн байна. Үүний хүрээнд шавжийн голомт, зүйлийн бүрдэл, экологи, биологийн онцлогийг тодорхойлж, тэмцлийн ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай мэргэжлийн зөвлөмж, аргачлал боловсруулах гэнэ.
Манай улсын холбогдох байгууллагууд ойн хөнөөлт шавжийн тархалтыг хязгаарлах, устгах ажлыг жил болгон хийдэг ч дорвитой үр дүнд хүрдэггүй. Тэгвэл хойд хөршийн судлаачдыг оролцуулан, “Байгаль орчин, тогтвортой хөгжлийн санаачилга”, “Ашид Ананда”, “Их оргил ой” зэрэг дотоодын компаниудын тусламжтайгаар гүйцэтгэсэн энэ судал гааны үр дүнд ойн хөнөөлт шавжийн тархалт, өвчний эрсдэлийг бодитой үнэлэх, урьдчилан сэргийлэх, устгах ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэх боломж бүрдэх аж.
Ж.Сувд