Үндэсний их баяр наадмыг угтан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг буулган, салбар бүрдээ амжилт бүтээлтэй ажилласан эрхмүүдэд Төрийн дээд шагнал, одон, медаль гардуулдаг уламжлалтай.
Тэгвэл уламжлал ёсоор Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг угтан Төрийн дээд шагнал, одон, медаль гардуулж байна.
Энэ үеэр Кино найруулагч, зохиолч, жүжигчин Ц.Цэрэнболдод МУГЖ цол хүртээв.