Үндэсний их баяр наадмыг угтан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг буулган, салбар бүрдээ амжилт бүтээлтэй ажилласан эрхмүүдэд Төрийн дээд шагнал, одон, медаль гардуулдаг уламжлалтай.
Тэгвэл уламжлал ёсоор Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг угтан Төрийн дээд шагнал, одон, медаль гардуулж байна.
Энэ үеэр Энэ үеэр дуучин Т.Ариунаа, Б.Сарантуяа нар Монгол Улсын Ардын жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаасан бол жүжигчин Ц.Цэрэнболд, дуучин Х.Оюунбилэг нар Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаалаа.