МАН доторх цөөнхийн бүлэг буюу Л.Оюун-Эрдэнийн талын 20 гаруй гишүүн өчигдөр Ерөнхий сайд Н.Учралтай уулзжээ. “30-ийн бүлэг”-ийн дээрх гишүүд УИХ-ын чуулганы хуралдааныг хэдэн өдөр ирцээр бойкотолсон юм. Тэд С.Амарсайханыг огцруулсныг эсэргүүцсэн, мөн Боловсролын сайд Л.Энх-Амгалан жагсаалтын эмэгтэй гишүүдийг “түгжил” хэмээн нэрлэсэнд “гомдож” байсан аж. Гэхдээ эцэст нь ХЗДХ-ийн сайдыг чөлөөлөх, томилох талаар тохиролцож, чуулгандаа суусан. Д.Амарбаясгалан гишүүн “Л.ЭнхАмгалан сайд л бялдуучилж гүйж байгаад Ерөнхий сайдын хамаарал бүхий сургуульдмөнгө хуваарилуулсан байх” гэсэн билээ. Эндээс тус бүлгийнхэн бурууг Боловсролын сайдад тохож, түүнийг огцруулбал бойкотоо зогсооно гэж ойлгогдсон.
Тэгвэл өчигдрийн уулзалтаар намдоторх үл ойлголцлоошийдэж, гацааг арилгах талаар ярилцсан гэнэ. “30-ийн бүлэг”-ийн нэг гишүүн Н.Алтаншагай “Боловсролын сайдын ёс зүйн асуудлыг бид хөндөж, эмэгтэй гишүүдээс уучлалт гуйхыг шаардсан. Үүнийг намын Хяналтын болон Ёс зүйн хороогоор хэлэлцэж, асуудлаамухарла гэдэг чиглэлийг Ерөнхий сайд өглөө. Үүнээс өөрөөр Засгийн газрын аль нэг гишүүнийг томилох, чөлөөлөхтэй холбоотойзүйл яриагүй. Биднийг талцуулах сонирхолтой “үл үзэгдэгч гар” байна” гэсэн юм.
С.Уул