"Face of beauty" гоо бүсгүй шалгаруулах олон улсын тэмцээний эцсийн шалгаруулалт манай улсад болохоор болжээ. Монголд дахь шалгаруулалтын ерөнхий зохион байгуулагч Ж.Анхбаярын мэдээлснээр эцсийн шалгаруулалтыг зохион байгуулах эрхийг Австрали, Шинэ Зеланд, Тайваньтай өрсөлдөж, ялсан байна.
Энэ жилийн "Face of beauty" тэмцээнд манай улсаас Т.Анаргоо тэргүүтэй гурван бүсгүй оролцож байгаа аж. Тэмцээний эцсийн шалгаруулалтыг 10 гаруй улс орон шууд дамжуулах эрх авснаас гадна Youtube цахим хуудсаар дамжуулан шууд үзэх боломжтой гэнэ.