
R&B болон поп этник чиглэлээр дуулдаг С.Ганаа гэх залуу Солонгосын "Монтант" урлагийн байгууллагын дуучнаар ажиллаж буй. Монгол, Америк, Хятад, Түвд, Солонгос, Индонез, Мьянмар, Филиппин гэх найман орны уран бүтээлчид хамтарсан "Монтант" хэмээх урлагийн байгууллага нь үндэстэн бүрийн өөр өөрийн онцлогийг шингээсэн өвөрмөц уламжлалыг нэгтгэж, уран бүтээлээрээ дамжуулан олон нийтэд хүргэх зорилготой байгуулагджээ. Тус байгууллагын өнгөрөгч оны гуравдугаар сард гаргасан "Circle of life" цомогт манай дуучин хамтран ажилласан байдаг. Тэгвэл саяхан түүнд солонгосын нэгэн хөгжмийн зохиолч, найруулагч, продюсер хамтран ажиллах санал тавьсанаар бие даасан анхны уран бүтээлээ сонсогчдод хүргэхэд бэлэн болоод буй.
Түүгээр барахгүй анхны сингль болох "At the end of the world" дууг нь www.melon.com, www.bugs.com, www.navermusic.com зэрэг БНСУ-ын хөгжмийн томоохон сайтуудад энэ сарын 6-ны 12.00 цагт тавигдахаар болжээ.