
Сүүлийн үед МУГЖ Б.Сарантуяаг төрийн алба хашихаар болж, СТӨ-ний дэд даргын албан тушаалд очлоо хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон. Энэ талаар өөрөөс нь тодруулахад "Би СТӨ-ний дэд даргын албан тушаалд уригдсан нь үнэн. Энэхүү албыг хаших ч болно. Анх удаа төрийн алба хаших гэж байгаадаа баяртай байна. Харин үүнээс илүү мэдээлэл өгч чадахгүй. Энэ сарын 29-нд миний "Урлагт 30 жил" тайлан тоглолт болох учир үүнээс өмнө аливаа асуудлыг улстөржүүлмээргүй байна" хэмээн хэлсэн юм.
Дашрамд дурдахад 2010 онд МАХН нэрээ сольж МАН нэрээ сэргээн авахад МУГЖ Б.Сарантуяа, “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан нар хамтдаа МАН-д элсэн орж байжээ.