
БНСУ-ын алдарт "CJ" группын захирал Е Жай Хюны бэр 20 настай Е Рае На АНУ-ын Шинэ Хавен дахь гэртээ өөд болсныг орон нутгийн цагдаагийнхан баталлаа. Одоогоор түүний үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа аж. Тэрбээр "CJ" группын захирлын хүү Е Сун Хотой өнгөрсөн дөрөвдүгээр сард Сөүлд хуримаа хийсэн юм.

Нэртэй бизнесманы хүүтэй гэрлэсэн солонгос бүсгүй өөрөө ч зүстэй хүний охин юм. Цагтаа дэлхий нийтийг байлдан дагуулж байсан Сөүлийн олимпын сүлд дуу "Hand to hand"-ыг англи, солонгос хувилбараар дуулж байсан "Koreana" хамтлагийн дуучин Е Юн Кюгийн төрсөн охин гэнэ. Түүнчлэн БНСУ-ын модель жүжигчин бүсгүй Клара Легийн хамаатан аж.

Клара Ле