Б.БАЯРСАЙХАН: ЕХ, АНУ-ын олон хоригт орсон нь Монгол, Беларусийн эдийн засгийн хамтын ажиллагаанд томоохон сорилт болж байна
Үүний хүрээнд Монголын түүх, соёл, урлагийг сурталчлах олон арга хэмжээ зохион байгуулж, дэмжин ажилласан. Монголын үндэсний баяр ёслол, соёлын өдөрлөг, гэрэл зургийн болон урлагийн үзэсгэлэн, кино өдөрлөг, лекц уулзалтыг Беларусьт зохион байгуулснаар олон нийтэд Монгол орны талаарх мэдээлэл хүргэх боломж бүрдсэн. Мөн эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжиж, монгол судлалын чиглэлийн судлаачидтай тогтмол холбоо тогтоон ажиллаа.
2026-06-25
С.ЛХАГВАСҮРЭН: Шалгалтын үеэр бусад орны цэргийнхэн “Монгол хүчтэй, үзүүлээд өг, Чингис хаан” гээд хашхирч байсан нь их урам өгсөн
АНУ-д Холбоо, кибер аюулгүй байдлын офицерын дамжаанд суралцаад ирсэн, ахлах дэслэгч С.Лхагвасүрэнтэй ярилцлаа. Түүнийг онцлох болсон нь учиртай. Тэрбээр тус улсад суралцах хугацаандаа ХБНГУ-ын Зэвсэгт хүчний цэргийн мэргэжлийн алтан тэмдгийн болзол хангасан юм. Германы Зэвсэгт хүчнээс АНУ-д суралцаж буй дэлхийн орнуудын цэргийн алба хаагчдын дунд энэхүү мэргэжлийн зэргийн шалгалтыг явуулдаг бөгөөд тэднээс ихээхэн тэсвэр тэвчээр, овсгоо самбаа шаарддаг аж. Дээрх шалгалтад Монголын зэвсэгт хүчнээ төлөөлөн оролцож шалгаран, эх орныхоо нэрийг олон улсын зэвсэгт хүчнийнхний дунд өргөсөн гавьяатай.
2026-06-18
Г.ДАВААНЯМ: Аливаа лиценз, зөвшөөрлийг салбарын хороод нь хариуцвал төрийн ачаалал буурна
Монгол Улсын Засгийн газар энэ сарын 4-нд Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д яаралтай горимоор өргөн барьж, өнгөрсөн пүрэв гаргийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн юм. Бизнес эрхлэхтэй холбоотой харилцааг шууд болон шууд бус хэлбэрээр зохицуулсан 360 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа ч төр болон бизнес эрхлэгч хооронд баримтлах суурь зарчмуудыг тусгасан эрх зүйн баримт бичиг байхгүй тул уг хуулийг боловсрууллаа хэмээж буй. Энэхүү хуулийн төслийн талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, хууль зүйн доктор Г.Даваанямтай ярилцлаа. Тэрбээр компани, арилжаа, үнэт цаас, төрийн болон орон нутгийн өмч, санхүүгийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн хуульч юм.
2026-06-15
Б.БАТГЭРЭЛ: Технологи бидний хөдөлмөрийг хөнгөвчилдөг ч хэрхэн амьдрах талаар зааж өгөхгүй
Бид үр хүүхдээ “Сайн суралцаж, диплом аваад, тогтвортой ажилд ор” гэсэн уламжлалт “томьёо”-гоор олон жилийн турш бэлтгэж ирсэн. Гэвч хиймэл оюун (AI)-ы эрин үе эхэлснээр энэ ойлголт, тогтолцоо үндсээрээ өөрчлөгдөж байна. Тэгвэл хиймэл оюуны энэ хүчтэй “давлагаа”-г бид эрсдэл гэж харах уу, эсвэл шинэ боломж хэмээн хүлээн авах уу гэдэг талаар “AI ба дэлхийн монгол хүн” номын зохиогч, олон улсын HR зөвлөх, хүний нөөцийн аудитор Б.Батгэрэлтэй ярилцлаа.
2026-06-04
С.УЯНГАА: Гадаадын аж ахуйн нэгж, иргэн оролцсон шүүх хуралд орчуулгын алдаа гаргаж болохгүй
БНХАУ-ын Олон улсын эдийн засаг, худалдааны арбитрын комиссын арбитрч С.Уянгаатай хоёр улсын аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгч, иргэд хоорондын худалдааны маргаан, гэрээ хэлцлийг хуулийн хүрээнд хэрхэн шийдвэрлэдэг талаар ярилцлаа. Тэрбээр тус комисст сонгогдсон анхны монгол арбитрч юм. Өмнө нь тухайн улсын Олон улсын далайн хэргийн арбитрын комиссын арбитрчаар ажиллаж байжээ.
2026-06-04
С.Мөнхбат: Итали мастеруудаас сурсан хамгийн чухал зүйл нь хөлд эвтэйхэн гутал урлах
“Гутал муут гурвын доор”, “Сайн гутал сайхан газар хүргэнэ” хэмээн монголчууд ярьдаг. “Армон” компанийг үүсгэн байгуулагч С.Мөнхбатын хувьд гутал урлана гэдэг зүгээр нэг ажил бус, амьдралынх нь утга учир, үнэ цэн болжээ. Хүүхэд насандаа өмсөх гутлаар дутаж өссөн тэрбээр өдгөө хүний хөлд тухтай, эрүүл мэндэд ээлтэй бүтээл урлах эрхэм зорилго тээн, энэ салбарт 39 жилийн турш тууштай хөдөлмөрлөж яваа нэгэн. Италийн мастеруудаас суралцсан арга технологи, олон жилийн баялаг туршлагаа бүтээл бүрдээ шингээдэг түүнтэй чанартай хийцийн үнэ цэн болон зөв гутал сонгох соёлын талаар ярилцлаа.
2026-05-27
Б.БААСАНСҮРЭН: Шинжлэх ухааны салбар богино хугацааны “тоглолт” хийдэг талбар биш
Эрдэмтэн, судлаачийн хувьд эх орныхоо нэрийг дэлхийн шинжлэх ухааны оргил цэгт гаргаж, олон улсын томоохон төслийг дотооддоо нутагшуулах шиг бахархал үгүй билээ. ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийнхэн өнгөрсөн есдүгээр сард хүн төрөлхтний оюун ухаан, технологийн сод бүтээл болох Европын цөмийн судалгааны нэгдсэн байгууллага (CERN)-ын үндсэн дөрвөн аварга туршилтын нэг LHCb төсөлтэй хамтын ажиллагааны гэрээ үзэглэсэн нь манай шинжлэх ухааны түүхэнд шинэ хуудас нээсэн юм.
2026-05-26
Б.ЯНЖИНЛХАМ: Дэлхийн гольфийн холбооны чансаанд багтсанаа төрсөн өдрөөрөө мэдсэн
Монголын гольфийн шигшээ баг, “Соёмбо” клубийн тоглогч, улсын аварга Б.Янжинлхам сүүлийн үед энэ спортод цахиур хагалж, олон улсын тэмцээнд ур чадвараа сорих болсон.Тэрбээр Японы Айчи муж болон Нагояа хотод есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4 хүртэл зохион байгуулах Азийн зуны спортын 20 дахь удаагийн наадамд улсаа төлөөлж оролцохоор эрх авсан манай улсын хамгийн залуу тамирчин.
2026-05-26
Г.БАТ-ЭРДЭНЭ: Мастер кросст түрүүлж, аварга болох зорилго тавьсан
Спортын мастер Г.Бат-Эрдэнэ удам дамжсан тамирчин. “Алтайн бугат”, “Аваргууд” клубийн нэр дээр хурд сорьдог тэрбээр авто спортоор тууштай хичээллэн ур чадвараа жилээс жилд ахиулж буй. Эл спорттой 10 жил нөхөрлөхдөө аав Ш.Гансүх, авга ах Ш.Гомбодорж нартайгаа мөр зэрэгцэн уралддаг хүчтэй өрсөлдөгч болжээ.
2026-05-22