Аятайхан болох гэж байж амиа алдав зээ
Загвар гэгч ямагт тодорхой мөчлөгтэй, өөрөөр хэлбэл дахин давтагдсаар ирсэн байх юм. Бэлхүүсэвч хийж, сэвсгэр банзал өмсөн, үсээ овор ихтэй болгож овойлгосон эмэгтэйг одоо хотын төвд үдэшлэгт ирсэн байна гээд төсөөлөхөд төвөгтэй. Баасан гарагийн үдэш томоохон зоогийн газар орвол урт үстэй, хөх нь урагшаа товойсон, зузаан уруултай хүүхнүүд тэнд харин нэг нүдэнд тусна. Гоо сайхны мэс засал хийлгэх сэдэл яагаад төрдөг, тэр бүхний эцэст юутай нүүр тулгарч байгаа талаар хүүхнүүдтэй бид ярилцав. Татьяна Игнатова 23 настай. Тэрбээр өндөр цалинтай ажилтай, орон сууц, машинтай гэнэ. Ер нь л түүний амьдрал үлгэр шиг л байж. Харин гоо сайхны засалч руу нэг удаа очсоныхоо дараа үхэл, амьдралын заагт ирсэн байна.
2025-04-01
Японд суралцсан инженерүүд эх орондоо ирэв
Инженер, технологийн дээд боловсрол буюу “1000 инженер” төслийг Боловсролын яамнаас 12 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд нийт 1000 оюутан, багш, судлаачийг Япон Улсад суралцуулахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 1035 хүн төгсжээ. Тодруулбал, бакалаврын хамтарсан хөтөлбөрт 292, “Коосэн”-д 177, магистр 37, доктор 104, зэргийн бус богино хугацааны сургалтаар 488, нийтдээ 1098 оюутан, багш, судлаач хамрагдсан байна.
2025-04-01
Монголд мазаалай судлах төв байгуулна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар мазаалай баавгайг хамгаалах цогц арга хэмжээ хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулаад хоёр жил орчмын хугацаа өнгөрчээ. Ажлын хэсэгт Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Говийн их дархан цаазат газрын А хэсэг зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагынхнаас гадна мазаалай судлаач, эрдэмтдийн төлөөлөл багтсан. Уг ажлын хэсгийнхэн мазаалай хамгаалах чиглэлээр энэ онд хэд хэдэн ажил хийх төлөвлөгөө гаргаж.
2025-04-01
Шүүгч Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхийн давж заалдах танхимын ерөнхийлөгч болжээ
Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр ажиллаж буй Д.Эрдэнэбалсүрэнг эл шүүхийн давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр сонгожээ. Тус шүүхийн дүрмийн 14, Дотоод журмын дөрөв дэх заалтыг үндэслэн танхимын ерөнхийлөгчийг шүүгчдийн олонхын саналаар сонгодог бөгөөд Монгол Улсын шүүгч Д.Эрдэнэбалсүрэнг танхимийн шүүгчид санал нэгтэйгээр дэмжсэн байна. Тэрбээр 2025-2026 онд Олон улсын эрүүгийн шүүхийн давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр ажиллах юм. Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчдийн давж заалдах шатны танхим нь таван шүүгчтэй, тус шүүхийн хүрээнд гаргасан шийдвэр, өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэдэг, шилдэг, туршлагатай шүүгч нараас бүрддэг гэнэ.
2025-04-01
Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй
Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр нойтон цас, цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 0…-5 градус хүйтэн, Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +1…+6 градус, Их нууруудын хотгор, Эг-Үүр голын хөндий, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +12…+17 градус, бусад нутгаар +6...+11 градус дулаан байна.
2025-04-01
Монгол адуу, адуучин хоёрын ид хавыг гайхуулах бус, яс хавталзуулсан тэмцээн
Нийслэлийн ЗДТГ, Монголын адуучдын холбоотой хамтран нийслэлийн аварга шалгаруулах “Монгол адуучин” гээч тэмцээнийг Хүй долоон худагт өнгөрсөнбямба гарагт зохион байгуулав. Хаврын хахирган цагаар -4 хэмийн хүйтэн, хавсаргатай өдөр Хүй мандлын халцгай дэнжид шороо тоос маналзуулан адгуус амьтан зовоож, ийм тэмцээн хийх зорилго, ач холбогдол нь юу байсан юм бол.
2025-03-31
Улаанбурхан өвчний хавьтлын тоо 7220 болжээ
Улаанбурхан өвчний 185 тохиолдол батлагдаж, хавьтлын тоо 7220 болжээ. Тодруулбал, эмнэлэгт 120, гэрээр 14, эдгэрсэн 51, сэжигтэй 141 тохиолдол байна. Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
2025-03-31