Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

300 орчим хүүхэд, залууст санхүүгийн боловсрол олгов

Олон улсын санхүүгийн хамтын ажил­ла­гааны бай­гууллагаас 2012 оноос эхлэн дэл­хийн улс ор­нуудад хэрэгжүүлж буй “Дэлхийн мөн­гөний до­лоо хоног” аяныг Монгол Улс 13 дахь жилдээ тэм­дэглэж байна.
2025-03-26

Хөгжлийн бэрхшээлтэй 15 мянган иргэн хөдөлмөр эрхэлдэг

Засгийн газраас 2025 оныг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрх­лэлтийг дэмжих жил болгон зарлаж, “Хамгийн сайн халамж хөдөлмөр эрхлэлт” зо­рилтыг дэвшүүлжээ.
2025-03-26

“Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг сайжруулах шаардлагатай”

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас УИХ-д өргөн бариад буй.
2025-03-26

Хогоо “хямгадъя”

Япончууд хогоо “хаядаггүй”, хураагаад л бай­­­даг. Учир нь тэд­­гээ­­рийг ангилж, тус­­­­­­­­гай зориулалтын ма­­­­­шин­­тай хүн ирж ачих хүр­­­­тэл гаргаж хаядаггүй, гэртээ цуг­­­­­луул­даг юм билээ.
2025-03-26

Илгээлтийн багш нар найман аймгийн 13 сумд ажиллажээ

“Teach for Mongolia” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагынхан “Илгээлтийн багш” хөтөлбө­рийн хүрээнд 2022 оноос залуусыг орон нутаг руу баг­­шаар ил­­гээж эхэлсэн юм.
2025-03-26

Итали улсаас зам цэвэрлэгээний машинууд худалдан авчээ

Нийтийн аж ахуйн салбарт парк шинэчлэл хийж буй. Үүний хүрээнд зам цэвэрлэгээний би­­чил, шүүрт том оврын машинуудыг Итали ул­саас нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдан ав­чээ.
2025-03-26

Мөнгө угаасан орлого болох 16 тэрбум төгрөгийг Б.Үнэнбат, Р.Баатархүү, Х.Бат-Эрдэнэ нараас гаргуулна

Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дахь Мян­ган угалзатын нурууны тусгай хам­гаалалт­тай га­зарт нөхөн сэргээлт хийх нэрээр хууль зөрчин ашигт малтмал олборлож, түүнийгээ хилээр гар­гахын тулд албан тушаалтнуудад хээл ха­хууль өгсөн, зохион байгуулалттай гэмт бүлэг бай­гуулж, мөнгө угаасан гэх хэрэгт холбогдсон “Бэлон” ХХК-ийн захирал Р.Баатархүү, УЕПГ-ын Тамгын газрын, Хууль зүйн яамны ТЗУГ-ын, Архивын ерөнхий газрын дэд дарга зэрэг өн­дөр албан тушаал хашиж байсан Б.Үнэнбат, “Хүсэл трейд” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэ тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэр­гийн анхан шатны тойргийн шүүхэд хэ­лэлцэн шийдвэрлэлээ. 
2025-03-26

Улаанбурхан өвчний батлагдсан 93 тохиолдол бүртгэгдлээ

ХӨСҮТ-өөс улаанбурхан өвчний талаарх сүүлийн үеийн мэдээллийг хүргэлээ. Тодруулбал өнөөдрийн /2025.03.26/ байдлаар улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 93 тохиолдол бүртгэгдээд байна.
2025-03-26

18 нас хүрээгүй хүүхэд суррон унавал эцэг, эхэд нь хариуцлага тооцно

Сур­роныг техникийн болон хурд­­ны үзүүлэлтээр мото­цикл­той адилт­ган үзэж, “А” ан­гиллын жо­лоо­дох эрхийн үнэм­лэх­­тэй хүн унах зохицуулалтыг ирэх сарын 1-нээс мөрдөж эхэлнэ.
2025-03-26

Салхины хурд секундэд 34 метрээс давж ширүүсэв 

Орон нутгийн замд гарч буй иргэд, жолооч нар бо­лон малчдыг аюулгүй байдлаа сайтар хангаж, бол­зошгүй эрсдэлээс сэргийлэхийг цагдаа, цаг уур, онц­гой байдлын байгууллагаас анхаарууллаа.
2025-03-26

ТЦА-наас долоон автомашин мөргөлдсөн ослыг шалгаж байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дарь эхийн замд өнөөдөр өглөө долоон тээврийн хэрэгсэл мөргөлдсөн осол бүртгэгдсэн байна. Цагдаагийн байгууллагаас одоогоор шалгалт хийж байна гэсэн мэдээллийг өглөө.
2025-03-26

Улаанбаатар хотод цас орно

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч, Дархадын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -11…-16 градус, Их нууруудын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -5…-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар -1…+4 градус дулаан, бусад нутгаар -1...-6 градус хүйтэн байна.
2025-03-26

Ногоон байгууламжийн стандарт мөрдөөгүй 520 гаруй зөрчил илэрчээ

УБЗАА-ны Хот тохижилтын хэлтсийн дарга Б.Даваабаяр “Хяналт шалгалтын хүрээнд барилга байгууламж, үйлдвэр үйлчилгээтэй холбоотой 600 гаруй, тохижилт, ногоон байгууламжийн стандарт мөрдөөгүй 520 гаруй, зам, замын байгууламжийн стандартын шаардлага хангаагүй 500 гаруй, дэд бүтэц, инженерийн байгууламжийн аюулгүй байдал алдагдсан 400 гаруй зөрчил илэрсэн. Ийнхүү холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журам, норм стандартыг зөрчсөн зөрчлийг газар дээр нь шуурхай арилгуулж байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 56 байршилд кабелийн утас ил гарсан зөрчлийг арилгуулсан” гэв.  
2025-03-25

Б.Дэлгэрсайхан: Тээврийг нь нэмэгдүүлэхийн тулд нүүрсний тарифыг 50 хувь хөнгөлсөн

Уул уурхайн бүтээгдэхүүний олборлолтыг нэмэгдүүлэх замаар экспортын нэмэлт орлого бүрдүүлэх, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг Сангийн сайдаар ахлуулан байгуулаад байгаа билээ. Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг нэмэгдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн II хуралдаан өнөөдөр боллоо.
2025-03-25

Ой, хээрийн түймэр 28 удаа гарав 

Энэ он гарснаас хойш найман аймгийн 20 сумд 28 удаа ой, хээрийн түймэр гарчээ.
2025-03-25

Ирэх сараас хороодын хэсгийн ахлагчдын цалинг нэмж, 1.2 сая төгрөг болгоно

НИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар хэсгийн ахлагч нарын цалинг 200 мянгаар нэмж, 1.2 сая төгрөг болгох асуудлыг хэлэлцэж, улмаар дэмжлээ. Ингэснээр хэсгийн ахлагчид дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн 1.2 сая төгрөгийн цалинтай болно.
2025-03-25

Эргэх цагийн аясад эрчтэй тэлж буй харилцаа

 995 онд Гуулин улс Кидан гүрэнтэй харил­цаж, 10 солонгос залууг хэл сургахаар монгол  ну­­тагт илгээсэн тухай эртний Солонгосын түү­хэн су­дарт гардаг. Ийн эхэлсэн соёлын харилцаа 1030 жил болж байна. Монгол хэл сурахаар 10 залуу ирсний 1000 жилийн ой 1995 онд тохиож, со­нин учралаар тэр жил жирийн нэг  солонгос ир­гэн хөрөнгө оруулж, “Улаанбаатар” кол­ле­жийг (одоо­гийн ОУУБИС) байгуулж таарс­­ныг би бэ­лгэ­­шээ­дэг. Энэ сургуулийн анх­ны хи­чээ­лийн хонх дуугарсны 30 жил нь мөн энэ онд болж бай­гаа.
2025-03-25

Сурагчдад эрсдэлийн боловсрол олгох нь

“Монгол хүн-Эрсдэлийн боловсрол” аяныг орон даяар эх­­­лүүлж буйгаа Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-аас өчиг­­­­­­дөр мэдээлэв. Аяны хүрээнд ерөнхий боловсролын сур­­гуу­­­­­­­­лийн сурагчдад эрсдэлийн боловсрол олгох гэнэ.
2025-03-25