Атаат дайсан нь байгаад анд нөхөр нь болов
Сирийн түр Ерөнхийлөгч Ахмед аш-Шараа хэдхэн хоногийн өмнө Вашингтонд очиж Ерөнхийлөгч Дональд Трамптай нь уулзлаа. Сирийн Төрийг тэргүүлж байсан нэг ч хүн үүнээс өмнө АНУ-д албан ёсоор айлчилж байсангүй. Хэвлэлд мэдээлснээр бол гадаадын зочдыг Ерөнхийлөгч өөрийн биеэр тосож угтдаг, зураглаачид хүлээж байдаг Цагаан ордны баруун жигүүрийн хаалгаар биш, хажуугийн хаалгаар тэрбээр орж, мөн тэр хаалгаар гарч явсан байна.
2025-11-17
3000 гаруй нэр, төрлийн мансууруулах бодис илрүүлэх тандагч багаж суурилуулжээ
Гаалийн байгууллага үндэсний аюулгүй байдлыг хангах, гадаад худалдааны бүрдүүлэлт, хяналтыг түргэн шуурхай гүйцэтгэх, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх зэрэг зорилгоор том, жижиг, дунд оврын ачаа барааг нэг уншилтаар хоёр өнцгөөр хардаг, дүрсний нягтрал сайтай, орчин үеийн стандартад нийцсэн 18 ширхэг төхөөрөмж ашиглаж эхэлжээ
2025-11-17
Б.Жавхлан: Хасвал нэмнэ, нэмбэл хасна гэсэн зарчмаар ажиллаж, төсвийг баталлаа
Монгол Улсын 2026 оны төсвийг УИХ-аар баталсантай холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлан тэргүүтэй сайд нар өнгөрсөн баасан гарагт мэдээлэл хийв. Засгийн газрын анх өргөн барьсан төсвийн төсөлд УИХ зарим засвар хийж, макро үзүүлэлтийг сайжруулсан хэмээн Сангийн сайд үзэж буй. Төсвийн алдагдал 1.5 их наяд төгрөг байсныг 1.1 болгон бууруулж баталсан аж.
2025-11-17
Х.Булгантуяагийн алдаанаас “суралцаж”, дэгийн тухай хуулийг өөрчилнө
УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд баасан гарагт хоёр ч хуулийн төсөл өргөн барьсан байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг өргөн барьжээ.
2025-11-17
Тэрбум тэрбумыг газарт “булсан” үйлдвэрлэл, технологийн паркууд
Татвар төлөгчдийн халааснаас суйлж, 30 орчим тэрбум төгрөгөөр “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” хэмээх цаасан дээрх төслийг “хэрэгжүүлж” тоглосон гашуун сургамж монголчуудад бий. 15 жилийн өмнөх явдал хэдий ч үйлдвэрлэл, технологийн парк (ҮТП)-уудын өнөөгийн нөхцөл байдал, дүр төрхөөс харахад энэ түүх давтахгүй гэх баталгаа алга.
2025-11-17
Жагсаалтаас “төрсөн” цөөнхийн эмэгтэй төлөөлөл С.Замира
Ес дэх удаагийн сонгуулийн санал хураалтын дүнд ИЗННаас УИХ-д жагсаалтаар дөрвөн гишүүн “орж ирсэн”-ий сүүлийнх нь Сонгобайгийн Замира юм. Тэрбээр парламентын сүүлийн 30 жилийн түүхэнд сонгогдсон анхны казах эмэгтэй гишүүн гэдгээрээ олонд танигдсан. Тэрбээр О.Дашбалбар агсны үүсгэн байгуулсан Монголын уламжлалын нэгдсэн намаас УИХ-ын сонгуульд 1996 болон 2004 онд нэр дэвшиж байсан ч амжилт олоогүй. Харин өнгөрсөн сонгуулиар намаа сольж, жагсаалтад нэрээ бичүүлснээр ийм “аз тохиожээ”.
2025-11-17
Ажлын орчинд чихрийн шижингийн эрсдэлийг бууруулахыг уриалав
Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Эл өдрийг “Чихрийн шижингийн талаар ажлын байрандаа мэдье, дэмжье” уриан дор тэмдэглэх гэнэ. Хүмүүс ажлын байрандаа өдрийн ихэнх цаг хугацааг өнгөрүүлж буй өнөө цагт ажлын орчинд чихрийн шижингийн эрсдэлийг бууруулах, эрүүл дадлыг төлөвшүүлэх, ажилтан бүрдээ ээлтэй, дэмжлэгтэй орчин бүрдүүлэхийг ДЭМБ-аас уриалжээ. Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан ба эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний IV судалгаагаар манай улсын 15-69 насны хүн амын биеийн жингийн индекс (БЖИ)-ийн дундаж ДЭМБ-ын зөвлөсөн хэвийн хэмжээ (18.5-24.9)-нээс хэтэрсэн үзүүлэлттэй гарсан. Өөрөөр хэлбэл, нийт хүн амын 49.4 хувь нь илүүдэл жин ба таргалалттай байна.
2025-11-14
Төрд 22 их наяд төгрөгийн өр байтал нэмж үйлдвэр барих нь
Манай оронд 1990 оноос өмнө улсын үйлдвэрүүдэд хүмүүс “умалзтал” ажиллаж, арьс, шир, ноос, ноолуурыг өндөр түвшинд боловсруулж, тэдгээрээр хийсэн бүтээгдэхүүнээр бүгд хувцаслаж, импортын хамааралгүй амьдарч ирсэн хэмээн санагалзах хүн олон. 1990 он гарч өмч хувьчиллаа.
2025-11-14
“ҮГҮЙЛЭГДСЭН ХАЙР”-ыг дахин амилуулах нь
Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн мэндэлсний 80 жилийн ойд зориулан “Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжгийг УДЭТ-ын тайзнаа энэ сарын 23 хүртэл үзэгчдийн хүртээл болгоно. Ингэхдээ Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулгаар, шинэчилсэн бүрэлдэхүүнтэйгээр толилуулах аж. “Үгүйлэгдсэн хайр” бол монгол хүний сэтгэлийн гүнд орших хайр, уучлалын уран яруу илэрхийлэл болсон бүтээл билээ. Мөн яруу най¬рагчийн уран сэтгэмж, хүний сэтгэлийн гүн гүнзгий мэдрэмжийг орчин үеийн тайзны хэлээр дахин илэрхийлэхээрээ онцлогтой бөгөөд тасалбар нь эгнээ суудлаасаа хамаараад 30-100 мянган төгрөгийн үнэтэй.
2025-11-14
Ажлын байран дахь “халдвар”
Сүүлийн үед дэлхийн хэмжээнд жижиг, том гэлтгүй байгууллага, компаниуд нийгмийн түгшүүрт үзэгдэлтэй тулгарч байгааг мэргэжилтнүүд онцлох болсон. Энэ нь чимээгүй хагарал. Хүмүүс, тэр дундаа залуу, идэр насныхан ажиллах сонирхолгүй, эрхэлж буй хөдөлмөр, үйлсээсээ залхах хандлагатай, үүнээс улбаалан ажил “алах” нь түгээмэл байгааг quiet cracking буюу чимээгүй хагарал, чимээгүй шаталт хэмээн томьёолох болжээ. Өнөөгийн ийм чиг хандлага өмнө нь хөдөлмөрийн зах зээлд ажиглагдаж, мөн л quiet quitting буюу чимээгүй халах синдром хэмээн то-дорхойлж байсан ойлголтыг “залгамжлах” нийгмийн таагүй үзэгдэл юм.
2025-11-14
Найман аймагт зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна
Цаг уурын өртөө харуулын бодит ажиглалт, ган, зуншлагын талаарх хиймэл дагуулын мэдээ, 2025-2026 оны өвөл, хаврын бэлчээрийн даац, ургац, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт зэргийг үндэслэн цаг уурын байгууллагаас зудын урьдчилсан төлөвийг тооцоолон гаргажээ.
2025-11-14
Төрийн аудитын байгууллагад Азийн хөгжлийн банкнаас дэмжлэг үзүүлнэ гэв
Ерөнхий аудитор С.Магнайсүрэн Азийн хөгжлийн банкны Санхүүгийн удирдлагын хэлтсийн захирал Рут Фаррант тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзжээ. Уулзалтаар төрийн аудитын байгууллагын чадавхыг сайжруулахаар хэрэгжүүлж буй дижитал шилжилтийн бодлогууд нь Азийн хөгжлийн банкны бодлогын тэргүүлэх чиглэлтэй нийцэж байгааг талууд тэмдэглэжээ.
2025-11-14
Хүүхдийг зам, тээврийн ослоос сэргийлэх “Шар дарцаг” аянд нэгдээрэй
Нийслэлийн ЗДТГ-аас санаачлан нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албатай хамтран “Шар дарцаг” аяныг тав дахь жилдээ зохион байгуулж байна. Эл аяныг энэ сарын 7-ноос арванхоёрдугаар сарын 7-ныг дуустал нэг сарын хугацаатай эхлүүлж буйгаа өчигдөр мэдээлэв
2025-11-14
Ингэний ариутгасан сүүний кодексийн олон улсын стандартыг батлахыг дэмжлээ
Олон улсын хүнсний стандартчиллын байгууллага болох Кодекс алиментариус комиссын 48 дугаар чуулган Италийн Ром хотноо энэ сарын 11-нд болж өндөрлөлөө. Тус хуралдааны үеэр Монгол Улсын дэвшүүлсэн “Ингэний ариутгасан сүүний кодексийн стандартын санал”-ыг хэлэлцэн зөвшилцсөний үндсэнд нийт 39 улс албан ёсоор дэмжиж, комисст бүртгэсэн байна. Энэ нь монголчуудын хувьд шингэн хүнсний стандарт бие даан боловсруулан, батлуулж буй анхны тохиолдол гэв.
2025-11-14