
Хүйтны улиралд гадаа удаан хугацаагаар орхисон буюу хүйтэн гараашт хоносон автомашины хөдөлгүүр царцсан байдаг. Царцсан автомашиныг асаангуутаа замын хөдөлгөөнд оролцох нь хөдөлгүүр, явах эд анги болон замын хөдөлгөөнд сөрөг нөлөөтэй.
Царцсан хөдөлгүүрийг асаах үед мотор секундэд 1500 удаа эргэдэг. Асаах үед хөдөлгүүрт ачаалал өгөлгүйгээр моторын эргэлтийг секундэд 800 болтол нь халаасны дараа хөдөлгөөнд оролцох хэрэгтэй. Ингэснээр хөдөлгүүр, хүч дамжуулах болон явах эд ангийн тос, шингэн ажлын горимд бэлтгэгддэг.
Дизель хөдөлгүүртэй автомашиныг хүйтний нөхцөлд асаахдаа хянах самбар дээрх халаагчийн гэрлийг хэд хэдэн удаа асааж унтраасны дараа түлхүүрээ эргүүл.
Хөдөлгүүрийг асаасны дараа моторын эргэлтийг тогтмол заалтад таван минут орчим барина.
Дизель хөдөлгүүртэй машиныг асаангуутаа замын хөдөлгөөнд оролцвол хөдөлгүүр өөрөөрөө ажиллаж, хүйтэн агаараар автомашиныг хөлдөөх эрсдэлтэй.