Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён манай улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Түү нийг албан ёсоор угтан авах ёслол өнөөдөр 14.00 цагт Сүхбаатарын талбайд болох юм. Улмаар хоёр улсын Төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно. Үүний дараа Ерөнхийлөгч нар сэтгүүлч дэд мэдээлэл хийх юм байна.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Мөн өнөөдөр Монгол-Солонгосын бизнес форумыг зохион байгуулах бөгөөд нээлтэд нь Ерөнхийлөгч нар оролцох аж. Түүний айлчлал энэ сарын 9-11-нд үргэлжилнэ.
Энэ нь БНСУ-ын Төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болж буйгаа онцлог юм.
С.Уул