Латин Америкийн орнуудаар хүчтэй тархаж буй "Зика" вирусийн халдвар авсан тохиолдол Хятад улсад бүртгэгдэж, өвчилсөн иргэн эдгэрсэн бол ОХУ-ын Хүн ам эрүүл ахуй, халдвар судлалын төвөөс тус улсад Зикагийн анхны тохиолдол бүртгэгдлээ хэмээн мэдээллээ.
Халдвар авсан иргэн Доминиканы Бүгд найрамдах улсад амраад ирсэн эмэгтэй байсан бөгөөд одоогоор тусгаарлаж, эмчилгээ хийж байгаа гэнэ.
Өмнөд болон Хойд Америк, Ази, Африк, Австрали гэх мэт дэлхийн 32 улсад тархаад байгаа уг вирусийн эсрэг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тус вирусийн халдварыг дэлхийн хэмжээний аюул хэмээн зарлаж, онцгой байдлын дэглэм тогтоогоод байгаа билээ.