ОХУ-ын Кемерово мужийн "Топкинский элеватор", "Марийнский элеватор" гэсэн хоёр үйлдвэр хоёр жилийн хугацаанд буюу 50 мянга хүртэл тонн улаан буудайг Монгол улсад нийлүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.
"Кемерово муж Монголд анх удаа улаан буудай нийлүүлж байгаа юм” гэж тус байгууллагын төлөөлөгч хэлээд тус бүс нутгаас өмнө нь гадаадад багахан хэмжээний улаан буудай нийлүүлж байсныг дурджээ. Одоогийн байдлаар Монголд 2500 орчим тонн улаан буудай нийлүүлээд байгаа аж.
“Монголын төлөөлөгчид манай лабораторийн шинжилгээг урьдчилан судалж, дараа нь дээж авч, шинжилгээ хийсэн. Одоогийн байдлаар 26 вагон үр тариа тус улсад хүргэгдсэн байгаа бол 10 вагон нь замдаа явж байна” гэж тус байгууллагын төлөөлөгч ярьсан байна.