Германы Засгийн газар энэ жил 500 мянга орчим дүрвэгч хүлээж авахаар төлөвлөж байна.
Тиймээс дүрвэгчдийг хүлээн авахад бэлтгэхийг Германы Дотоод хэргийн сайд Томас де Мезьер Цагаачлалын албаны дарга Франк-Юрген Вайзед даалгасан тухай тус улсын “Rheinische Post” сонинд мэдээлжээ.
Ойрхи Дорнод, Хойд Африкаас хүчирхийлэл, ядуурал, дайн самуунаас болж орон гэрээсээ дайжиж буй хэдэн зуун мянган дүрвэгчийн асуудлыг Европын улсууд зохицуулахаар хичээж байгаа билээ.
Өнгөрсөн жил 1,1 сая дүрвэгч Германд ирсэн бол 1,83 сая дүрвэгч хууль бусаар европын холбооны хил бэвтэрсэн гэж холбооны хилийн "Фронтекс" байгууллага мэдэгджээ.