Австралийн хууль сахиулах байгууллагууд 900 сая гаруй доллароор үнэлэгдэх метафетамин буюу мөс гэж нэрлэдэг нэг төрлийн мансууруулах бодис хураан авчээ.
Сидней хотын хэд хэдэн газар нийтдээ 720 литр хууль бус метафетамин хадгалж байсныг олж илрүүлэн уг хэрэгт холбогдох Хятад улсын дөрвөн иргэнийг баривчилсан тухай мөрдөн байцагчид мэдэгдлээ.
Тэдний гурав нь Хонконгийн харьяат ба сэжигтнүүдийг мансууруулах бодис хадгалсан, худалдаалсан, үйлдвэрлэсэн хэрэгт буруутгаж байгаа юм.
Сүүлийн жилүүдэд Австрали улсад мансууруулах бодис хууль бусаар наймаалагчид олширсон бөгөөд Цагдаагийн байгууллагынхны хэлж буйгаар Хятад болон Хонконгийн эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллаж мансууруулах бодис наймаалагчдыг илрүүлэхээр болжээ.