Өнөөдөр Бүгд найрамдах Хойд Солонгос улсын гол баяруудын нэг болон Ким Жөн Ирийн мэндэлсэн өдөр тохиож байна. АНУ-ын дайсагналыг үл хайхран Хойд Солонгосын удирдагч агсны гавьяа зүтгэлийг үеэс үед магтан алдаршуулахыг олон нийтийн радио телевизээр уриалж байна.
Тэмдэглэлт өдрийг тохиолдуулан солонгосчуудын хувьд ариун уул болох Пэктусаны бэлд Америкийн империалистуудын эсрэг тэмцэлд ялахыг уриалсан уриа лоозон бүхий улс орны удирдлагад “үнэнчээ илтгэсэн жагсаал цуглаан” болж байна. Энд байрласан партизануудын нууц хуаранд 74 жилийн өмнө Ким Жөн Ир мэндэлжээ.
Хойд Солонгос даяар кино наадам, гэрэл зургийн үзэсгэлэн, концерт, циркийн тоглолт зэрэг олон тооны янз бүрийн арга хэмжээнүүд болсоор байна. Хятад, Испани, АНУ болон гадаадын бусад оронд оршин суудаг солонгосчууд баяр ёслолын арга хэмжээнд оролцохоор Умард Солонгост иржээ.