Хоёрдугаар сарын 17
- Өнөөдөр бол жилийн 48 дахь өдөр.
- Цаг агаар өдөртөө -8 хэмийн хүйтэн бол шөнөдөө -20 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 10, таван шар мэнгэтэй шарагчин могой өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал эрч хүч ихсэх гэнэ. Энэ өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандахыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2024.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 27.00, юань 311.30, вон 1.67 төгрөг байна.
- 15.00 цагт Стандартчилал, хэмжил зүйн газрын Сорьцын хяналтын газрын шинэ байрны нээлтийн арга хэмжээ болно. Монголдоо цорын ганц сорьцын хяналт тавьдаг газар зориулалтын байртай болж байгаа юм.
- “Улаанбаатар хотын ус дамжуулах, түгээх шугамыг сайжруулах нь” сургалт Хангарьд ордоны 14 давхарт 14.00 цагаас болно.
- Улсын тэргүүний 58-р сургууль дээр "Хэрэхийн шалтгаант зүрхний өвчнөөс сэргийлье" өдөрлөг 14.00 цагаас эхэлнэ.
- ОХУ-ын "Кэс-Баскет" ТББ-ын төлөөлөгч Пермяков М.М 2016 оны II/17-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотод ажлын айлчлал хийнэ. Ажлын айлчлалын гол хэсэг болох "Сурагчдын лиг"-ийн шигшээ тоглолтыг хамтран ажиллах талаар байгуулах гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа 14.00 цагт Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын "Хангарьди" ордны 14 давхрын Хүндэтгэлийн танхимд болно.
- 15.00 цагт Санхүү эдийн засгийн дээд сургуулийн хурлын танхимд Монгол Улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 44 жилийн ойг тохиолдуулан "Монгол Японы эдийн засгийн хамтын ажиллагааны түүхэн эхлэл" сэдэвт дурсамж уулзалт болно.
- Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Шинжлэх ухааны Академи хооронд “Хамтран ажиллах санамж бичиг” байгуулх ёслолын үйл ажиллагаа 11.00 цагт ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн 1-р байрны 410 тоотод болно.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: 1981 оны энэ өдөр Америкийн жүжигчин, загвар өмсөгч Парис Хилтон мэндэлжээ.
- Мөн түүнчлэн 1963 оны энэ өдөр Америкийн сагсан бөмбөгийн тамирчин Майкл Жордан мэндэлжээ.
- 2015 онд Хайтигийн парадын үеэр болсон үймээнээс болж 18 хүн нас барж, 78 хүн бэртэж гэмтэж байжээ.
- 1979 онд Сино-Вьетнамын дайн эхэлжээ.
- 1933 онд Америкийн долоо хоног тутмын “NEWSWEEK” сэтгүүлийн анх хэвлэгдэж байжээ.
- 1919 онд Украйн улс большевикуудтай хийх мөргөлдөөнд АНУ-аас тусламж хүсч байжээ.