Цэргийн хүчин чадлын олон улсын индекс нь /Global Firepower Index/ дэлхийн улс орнуудын цэргийн хүчин чадлыг цэргийн төсөв, цэргийн тоо, танк, нисэх онгоц, шумбагч онгоц, нисэх онгоц тээгч хөлөг онгоцны тооноос хамаарсан нэгдсэн үзүүлэлтээр дүгнэдэг жагсаалт юм.
Уг жагсаалтад нийтдээ 126 орныг багтааснаас Монгол улс 86 дугаар байрт орсон байна. Жагсаалтад АНУ, ОХУ0 Хятад улс тэргүүлсэн бол Мали, Мозамбик болон Сомали улс мушгисан байна.
Төв Азийн орнуудаас Казахстан 66 дугаар байрт, Узбекистан 54-д, Киргиз 78-д, Тажикистан 81-д мөн Туркменистан 90 дүгээр байрт жагссан байна.
Сүүлийн жилүүдэд Монгол Улс хуурай замын цэргийнхээ чадавхийг нэмэгдүүлж, бэхжүүлэхэд гол анхаарлаа хандуулах болсон гэж жагсаалын тайланд тэмдэглэжээ.