Японы парламентын гишүүн эцгийн амралт авах хүсэлт гаргаж, анх удаа ийм зүйл болсон гэж нилээдгүй хэл амны бай болж байсан 35 настай Кенсүке Мияазаки албан тушаалаасаа огцорч буйгаа өнгөрсөн баасна гарагт зарласан юм.
Хуучинсаг, хатуу сахилга баттай Японы улс төр, нийгмийн ертөнцөд эхнэр нь хүүхэд гаргах болсон шалтгаанаас амралт авахыг олон улс төрч шүүмжилж эсэргүүцэлтэй тулгарч байсан ч ерөнхий сайд Шинзо Абэгийн дэмжлэгээр эцэг болсны амралтаа авсан билээ.
Гэвч хэвлэл мэдээллээр түүнийг дотуур хувцасны загвар өмсөгч бүсгүйтэй гэр бүлээс гадуурх харилцаатай байсныг хэвлэл мэдээллийхэн илчилсэн явдал түүний эхнэрийг төрөхөөс хэдхэн хоногийн өмнө болсон юм.
Тиймээс Кенсүке Мияазаки өөрийн үзлийнхээ эсрэг үйлдэл хийсэн, ёс суртахуунгүй явдал гаргаж хүмүүсийн итгэлийг алдсаныхаа төлөө албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргажээ.
Эцгийн амралтыг дэмжигчид Мияазакигийн алдаан дээр дөрөөлөн сөрөг хүчний улс төрчид эрх баригч Либерал Ардчилсан намын бодлогыг ширүүн шүүмжилцгээж байгаа юм.
Эцгийн амралт авах явдал Японд маш ховор бөгөөд хувийн компанийн эрэгтэй ажилчдын дөнгөж 2.3 хувь нь л ийм боломжийг эдэлдэг гэнэ. Гэвч Шинзо Абэ 2020 он гэхэд үүнийг 13 хувьд хүргэх зорилт тавиад байгаа билээ.