Улсын Драмын Эрдмийн театрын уран бүтээлчид ирэх гуравдугаар сард болох Олон улсын театрын өдөрт зориулан "Сонгодог жүжгийн өдрүүд"-ийг үзэгчиддээ хүргэх гэж байна.
"Сонгодог жүжгийн өдрүүд"-ийн хүрээнд дэлхийн сор болсон бүтээлүүдийг тайзнаа тоглох юм. Энэ өдрүүдээр нэг жүжиг үзэх тасалбарын үнээр гурав, хоёр жүжиг үзэх үнээр таван жүжиг үзэх боломжтой юм.
У.Шекспир "Гамлет", Софокл "Эдип", Г.Ибсен "Нора”, У.Шекспир "Ромео Жульетта", В.Хюго "Парисын Дарь Эхийн Сүм" сонгодог жүжиг, М.Сервантис "Кихот ноён" зэрэг дэлхийн театр урлагийн шилдэг бүтээлүүд үзэгчдийн хүртээл болно.
Жүжгийн хуваарь болон тасалбарын үнийг энэ сарын сүүлээр зарлах аж.