Хоёрдугаар сарын 18
- Өнөөдөр бол жилийн 49 дахь өдөр.
- Цаг агаар өдөртөө -10 хэмийн хүйтэн бол шөнөдөө -21 градус хүйтэн байх нь ээ. Мөн өдөртөө бага цэргийн цас орох юм байна.
- Билгийн тооллын 11, дөрвөн ногоон мэнгэтэй цагаан морь өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал эрхтэн хурц болох гэнэ. Энэ өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандахыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2026.50 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 26.70, юань 311.30, вон 1.66 төгрөг байна.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 09.30 цагаас Аж үйлдвэржилт ба эдийн засгийн аюулгүй байдал сэвдээр мэргэжлийн холбоод мэдээлэл хийнэ.
- 10.00 цагт Хангарди ордны 14 давхарт Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Алба, KOЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллага болон Азийн сангийн төлөөлөгчид “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв” төслийг хэрэгжүүлэх тухай харилцан ойлголцлын САНАМЖ БИЧИГ-т гарын үсэг зурна.
- Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Хангарди ордны 14 давхарт 14.00 цагаас болно. Хуралдаанаар Хотын засаглалыг сайжруулах төслийн хэрэгжилтийн явц, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн зарцуулалт, үр дүн, нийслэлийн 2016 оны “Шилдэг хороо” шалгаруулах болзолт уралдааны удирдамжийг батлах тухай, Сонгинохайрхан дүүргийн “Найрамдал” шаврын ордод авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэнэ.
- 16.00 цагаас Мэдээллийн технологийн үндэсний парк /МТҮП/-аас “Pitch day” арга хэмжээ зохион байгуулах гэж байна.
- Насан туршийн боловсролын олон улсын бодлогын форум 09.00 цагаас Улаанбаатар зочид буудлын "Хөх асар" танхимд эхэлнэ.
- 12.00 цагт Шангри Ла зочид буудлын 1 дүгээр давхарт Paris Function Hall-д ДЦС-4-ийн үр ашгийн дээшлүүлэх төслийн ажиллагааг эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслол болно.
- Ерөнхий боловсролын 16-р сургууль дээр "Хэрэхийн шалтгаант зүрхний өвчнөөс сэргийлье" өдөрлөг 11 цагаас эхлэнэ.
- Хүний эрхийн дэд хорооны хуралдаан 14.00 цагт Төрийн ордны Г танхимд болно.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: Сүмогийн 50 дахь ёкозүна Саданояма Шинмацү 1938 оны энэ өдөр мэндэлжээ.
- Мөн 1990 оны энэ өдөр “Мөрөөдлөөс ч илүү-2” киноны гол дүрийн жүжигчин, БНСУ-ын жүжигчин Kang Sora болон “Диваажингийн шат” киноны бага насны дүрээр монголчуудад танигдсан БНСУ-ын алдарт жүжигчин Пак Шинхэ мэндэлжээ.
- 1979 онд Өмнөд Алжирийн Сахарын цөлд түүхэндээ анх удаа цас орж байжээ.
- 1965 онд Бүгд Найрамдах Гамби улс Их Британиас салан тусгаарлаж байжээ.
- 1965 онд эхнэрээ хордуулж хөнөөж байсан гэх Walter James Bolton гэх залуу Шинэ Зеландын хамгийн сүүлийн цаазаар авахуулсан хүн болжээ.