Холливудын супер оддын нэг Жон Жозеф Траволта 1954 оны энэ өдөр АНУ-ын Нью-Жерси мужийн Энглвуд хотод төржээ.
Багаасаа бүжгийн спортоор хичээллэж ирсэн бөгөөд 16 настайдаа мэргэжилтнүүдийн нүдэнд өртжээ.

Нью-Жерсигийн театр, Бродвейн тайзнаа бүжиглэж, удалгүй телевизэд уригдан 1975 онд “Котер, буцаад ир” мюзикл, “Чөтгөрийн бороо” кинонд тоглосон байна.

Харин 1977 онд тоглосон “Бямба гарагийн үдшийн халуурал” кино түүнийг олны танил болгосон юм. 1970-аад оны сүүлээс 1980 оны эхэн хүртэл бараг жил бүр Траволтагийн оролцон тоглосон кино дэлгэцэнд гарч тэрээр гялалзаж байсан ч 1983 онд гарсан “Амьд үлдэх” кино түүнийг жинхэнэ оддын түвшинд хүргэсэн юм.
Түүний тоглосон хамгийн алдартай кинонуудаас дурдвал “Хугархай сум”, “Нүүргүй”, “Клейтон бааз”, “Нууц үг загас-сэлэм”, “Гэмт хэргийн мэдрэмж” зэргийг нэрлэж болно.
2000 онд Жон Траволта “Тулааны талбар-дэлхий” киног продюсерлож, өөрөө гол дүрд нь тоглосон юм. Кинонд тоглож, хүүхэлдэйн кинонд дуу оруулахаас гадна Жон Траволта нэлээд хэдэн цомог гаргасан нэртэй дуучин билээ.
