Хар тамхины хэргээр ял сонсож хоригдож байсан эмэгтэй жирэмсэн болж цаазын ялаас мултрах боломжтой болжээ. Энэ хэрэгт буруутган Вьетнамын шоронгийн дөрвөн харгалзагчийг шалгаж эхэлсэн байна.
Вьетнамын хойд хэсгийн нэгэн шоронд хоригдож буй Нгуен Ти Хуе хэмээх эмэгтэй одоо 42 настай бөгөөд өнгөрсөн оны наймдугаар сард нэгэн хоригдлоос үрийн шингэнийг нь худалдан авч өөрийгөө зохиомлоор жирэмслүүлж ирэх дөрвөн сард төрөх гэж байгаа гэнэ.
Тэр 27 настай хоригдол залуугаас үрийн шингэнийг нь авахын тулд $2,200-тай тэнцэх хэмжээний мөнгө төлсөн гэнэ.
Вьетнамын хуулиар жирэмсэн болон гурав хүртэл насны хүүхэдтэй эмэгтэйг цаазлах ялаас хөнгөлж бүх насаар нь хорьдог ёстой аж.
Өмнө нь ийм хэрэг 2007 онд гарч байсан ба хар тамхины хэрэгтэн эмэгтэй нэг шоронгийн эрэгтэй хоригдлоос жирэмсэн болж байсан байна. Тэр цаазын ялаас чөлөөлөгдсөн ч тэдэнд ойртож боломж олгосон шоронгийн харгалзагч нар шийтгүүлж байжээ.