Энэтхэгийн “Ringing Bells” компани дэлхийн хамгийн хямд ухаалаг утас буюу "Freedom-251"нэртэй утас үйлдвэрлэнэ. Уг ухаалаг утас нь 500 рупи буюу ердөө 7,3 долларын үнэтэй байна гэж “Ringing Bells” компани мэдэгдсэн боловч Энэтхэгийн хэвлэлд, уг ухаалаг утасны үнэ 251 рупи буюу 3.67 доллар байна гэж мэдээлжээ.
Багтаамж нь 8GB байх ба урд болон хойноо камертай байх аж. Энэтхэг гар утасны зах зээлээрээ дэлхийд хоёрт ордог бөгөөд нэг тэрбум орчим гар утас хэрэглэгч байдаг байна.
Одоогийн байдлаар тус компани гар утасны зарим хэсгийг гадаадаас импортолж, Энэтхэгт угсардаг боловч энэ жилдээ багтаан утсаа дотооддоо бүрэн үйлдвэрлэх төлөвлөгөөтэй гэнэ. Хэдхэн сарын өмнө байгуулагдсан “Ringing Bells” компани Энэтхэгийн хамгийн хямд буюу 2999 рупигийн үнэтэй, 4G ухаалаг утас үйлдвэрлэсэн байна.