Монгол Улсын хэмжээнд гурван эмэгтэй хүн тутмын нэг нь хүчирхийллийн аль нэг хэлбэрт өртдөг гэх тоо баримт байдаг. Тэгвэл 10 эмэгтэй тутмын нэг нь зодуулж, таван гэр бүл тутмын нэгд нь хүчирхийллийн ямар нэг хэлбэр илэрдэг бол хоёр хүүхэд тутмын нэг нь, өндөр настнуудын 14 хувь нь хүчирхийлэлд өртдөг нь судалгаагаар тогтоогдсон байна.
Тиймээс хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэдэг бүх байгууллагууд уулзаж 2016 онд хэрхэн гэмт хэргийг бууруулах тухайгаа хэлэлцэх аж. Тус зөвлөгөөн нь “Бүтэн хайрыг гэр бүлдээ” зорилтот аяны хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд өнөөдөр 12.00 цагт Монголын хүүхдийн ордны Ёслолын танхимд болох аж.