Европын холбооны хилийн "Frontex" байгууллагаас Грекийн Лесбос арлын ойролцоогоос 900 орчим цагаачдыг аварсан тухай мэдээллээ. Лесбос арлын Митилини боомт болон Туркийн эрэг хооронд эргүүл хийдэг Болгарын усан онгоцонд цагаачдыг суулгасан байна.
Өвлийн улиралд цаг агаар муу байдгийн улмаас тэнгисийг гатлахад аюултай байдаг. Тиймээс цагаачдыг бүгдийг нь усан онгоцруу суулгасан гэж “Frontex” мэдэгджээ. Өнгөрсөн жил нэг сая гаруй дүрвэгч Европын холбооны улсуудруу ирсэн нь дэлхийн II дайнаас хойш болсон хамгийн том дүрвэгсдийн хямралыг дэгдээгээд байгаа билээ.