Хоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг олгож эхэлжээ. Тухайлбал, банкууд өнгөрсөн сарын хүүхдийн 20 мянган төгрөгийг энэ сарын 5-8-ны өдрүүдэд олгож дууссан бол Капитал, Хас банкууд энэ сарын хүүхдийн мөнгийг олгож эхэлсэн байна.
Харин бусад банкуудын хүүхдийн данс руу шилжсэн байгаа бөгөөд 25-н гэхэд олгож дуусах аж.
Дашрамд сануулахад, хүүхдийн мөнгийг авахын тулд Өрхийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх ёстой ч нэгдүгээр сард өрхийн мэдээллийн санд бүртгүүлээгүйн улмаас 1.030 сая хүүхдээс 40 мянга нь аваагүй байна.