Дэлхийн банк "Зика" вирусийн халдвартай тэмцэх үйл ажиллагаанд нэгдэж Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудад 150 сая долларын тусламж үзүүлэхээр болжээ. Уг вирусийн халдварын улмаас Латин Америкийн бүс нутгийн орнууд 2016 онд 3,5 тэрбум доллар алдаж болзошфүй болоод байгааг Дэлхийн банк мэдэгдэлдээ дурджээ.
Халдвар цаашид тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд 56 сая доллар шаардлагатайг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдсэн юм. Харин Дэлхийн банкны үзүүлж буй энэ тусламж ДЭМБ-ийн хүссэн тусламжийн хэмжээг гурав нугалсан бөгөөд ихэд сайшаал хүртэж байна.
"Зика" вирусийн вакцин гаргаж авах, технологийн судалгаа хийх, халдварыг илрүүлэх арга техникийг боловсронгуй болгоход уг санхүүжилтийг зарцуулна. Эрүүл мэндийн энэ хямралд өртөөд байгаа орнуудад дэмжлэг үзүүлж, шаардлагатай бол нэмэлт тусламж үзүүлэхэд Дэлхийн банк групп бэлэн байна гэж тус байгууллагын ерөнхийлөгч Жим Ён Ким мэдэгджээ.