АНУ-ын сансар судлалын үндэсний төв НАСА 25 жилд 225 тэрбум доллар хэмнэх боломжтой шинэ үеийн онгоц бүтээхээр шийджээ.
Уг онгоц нь "X planes" гэж нэрлэгдэж байгаа бөгөөд байгаль орчинд ээлтэй, илүү дуу багатай мөн илүү хурдан байх ба “Агаарын шинэ уудам” хэмээн хөтөлбөрийн хүрээнд хийгдэх юм.
Уг хөтөлбөрт зарцуулах зардлыг Цагаан ордны энэ сарын 9-нд танилцуулсан АНУ-ын 2017 оны санхүүгийн жилийн төсвийн төсөлд суулгасан байна. Төсвийн төслийг баталсны дараа НАСА хэмнэлтийн шинэ өндөрлөгт хүрэх, нисэх онгоцны хөдөлгүүрийн дууг багасгах, агаар болон газар дээрх хөдөлгөөнийх нь чадваруудыг өөрчлөх зэргийг тусгасан хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх аж.
Шинэ үеийн нисэх онгоцны туршилтын загварыг зохион бүтээж, анхны нислэгийг 2020 онд хийнэ гэж тооцоолж байгаа юм.