Өнөөдөр АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Тус мэдээлэлдээ Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамбыг АТГ-аас прокурорт шилжүүлсэн ч тэрээр авлигал авсан мөнгөө намын эрх бүхий албан тушаалтнуудад өгсөн тухайгаа илчилсэн. Энэхүү мэдээллийн дагуу АТГ-аас хэргийг дахиж шалгах шаардлагатай гэж үзсэн учир МАХН-ын Санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг шалгаж байгаа аж. Гэсэн хэдий ч уг хэрэг одоогийн байдлаар шалгагдаж байгаа учир тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байгаа юм байна.
Мөн түүнчлэн ус газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөрийн хэлснээр "Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг батлан даалтад гаргасан ч уг хэргийг Улсын ерөнхий прокуророос АТГ-т харьяалал тогтоосны дагуу цагдаагийн байгууллагатай хамтарсан ажлын хэсэг байгуулаад мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байна. Түүнтэй хамт БНСУ-ын “Самсунг С&Т” компанийн захирлыг ч мөн батлан даалтад гаргасан. УИХ-ын гишүүн Х.Баттулга, сайд асан Д.Гансүх нарыг ч уг хэрэгт холбон шалгаж байна.