Мүүнийн гаж урсгалын мөн чанарыг олон нийтэд түгээх, хүүхэд залуучуудыг энэ чиглэлийн үйл ажиллагаанаас хол байлгах зорилгоор Мүүнийн шашинтой холбоотой мэдвэл зохих 30 фактыг дэлгэж байна.
1. Солонгосын Мүүний шашны урсгалыг үндэслэгч Сан Мён Мүүн 1920 онд мэндэлж, 2012 онд 92 насандаа таалал төгсчээ.
2. Тэрбээр 1950-иад онд буюу хоёр Солонгосын дайны жилүүдэд сүмийнхээ үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлж байжээ. Мүүний шашны урсгал 1970-1980 оны хооронд хүчээ авч, олон мянган хүн элсэн орсон гэдэг.
3. Мүүний шашны урсгалын үзэл номлол нь Библийн сударт үндэслэсэн өрнөдийн философитой төстэй хэдий ч Солонгосын уламжлалт шашны урсгал болжээ.
4. Тэрээр дагагчдаасаа гэр бүлээ орхиж, тахил өргөж амьдрахыг шаардан, өөрийгөө хүн төрөлхтний эцэг, эхнэрээ эх хэмээн нэрийджээ.
5. Одоо энэ шашны урсгалыг Өмнөд Солонгос Японоос гадна дэлхий даяар 3 сая орчим хүн шүтдэг гэсэн судалгаа бий.
8. Нэгэн хачирхалтай зүйл гэвэл Мүүний адислалаар гэрлэсэн хосууд хүүхэдтэй болвол хүүхдээ Мүүний халамжинд өсгөх ёстой. Эцэг эхээс нь хол ийнхүү өсгөхдөө тэдний хүүхдэд “Чиний жинхэнэ эцэг эх бол Мүүн болон түүний эхнэр” хэмээн заадаг байна.
11. Энэ шашинд итгэгч монгол залуус олширч, бие биенийгээ ах дүүгийн хайраар хайрлана хэмээн тангараглах болжээ. Тиймээс мүүний ёсоор гэрлэсэн монголчууд цөөнгүй бий.
12. Залуус байгаа газар хайр дурлал, үерхэл өрнөх нь тодорхой. Гэсэн ч үүнийг нэн хатуу хориглодог аж. Гүнзгий түвшний лекцэд хамрагдах үеэс бүгдэд нь хэн нэгэндээ хайрлаж дурлаж болохгүйг, үерхэхгүй байхыг, хэнийг ч “Та” хэмээн хүндэтгэн дуудахыг ойлгуулдаг байна.
13. Христийн сүмийн гишүүд хоорондоо гэрлэж болдог бол Мүүнд хэзээ ч зөвшөөрдөггүй, зөвхөн Адислалын ёслолоор гэрлүүлдэг зарчимтай.
15. Ингэж бараа зарах нь сайн сайхны төлөө хийж буй үйлдэл хэмээн шашны номлогчид нь сургадаг ажээ. Учир нь олсон мөнгийг нь нийтийн сайн үйлсэд зарцуулах тул бурханд өгч буй өргөл хэмээн үздэг байна.
16. Монголд сайн бараа зарж, үнэнч зүтгэсэн залуус Солонгос, Япон, АНУ явж өнөөх л бараа зарах ажлаа өдөр шөнөгүй хийдэг ажээ. Залуус сараар төдийгүй, хэд хэдэн жилээр явж бараа зарах ажлаа хийх нь бий.
18. Мүүн “Хүний гадаад төрхийг хараад дотоод мөн чанарыг нь таньж чадахгүй учраас гэрлэлт харилцаан дээр үндэслэх ёстой” хэмээн номлож, нөлөөгөө өргөжүүлжээ.
19. Мөн химийн болон зэвсгийн үйлдвэр, уул уурхай, эмийн бизнесийг сүмийнхээ адил өргөжүүлж, эд баялгаар дамжуулан нөлөөгөө өргөтгөж байсан хэмээн барууныхан тайлбарладаг.
20. Олон нийтийн байгууллага байгуулж, их дээд сургууль, буяны байгууллагад хандив өгөх зэргээр хүрээгээ тэлсэн байна.
21. Мүүн 2004 онд АНУ-д айлчлахдаа өөрийгөө бурханы элч хэмээн тунхаглаж, коммунистуудын эсрэг үзэлтэн гэж танилцуулж байжээ.
22. Тэрээр Хойд Солонгосын хатуу бодлогыг зөөлрүүлэхийн тулд Ким Ир Сенд мөнгө илгээж байсан гэдэг.
23. Тэд хүн төрөлхтөн хаанаас үүсэв?, Хүний амьдралын зорилго юу вэ?, Хүмүүс яагаад өнөөг хүртэл зовсоор байна вэ? зэрэг амьдралын мөн чанар болсон олон асуултад хариулахыг зорьдог.
24. Мүүнийг 16-тай байхад нь Есүс Христ үзэгдэж онцгой үүрэг өгсөн гэж танилцуулдаг байна. Энэ шашин дэлхий дээрх хамгийн гаж шашны тоонд зүй ёсоор ордог тул зарим улс оронд хуулиар хоригложээ.
25. Мүүний шашинтнууд “цус зааглах” хэмээгч ёслол үйлддэг. Энэ ёслолоор цуглааны эмэгтэй гишүүд Мүүнтэй сексийн харилцаанд орж сатаны нөлөөнөөс гарах ёстой гэж итгүлдэг.
26. Мүүн бол шашин биш “боловсон” хүний наймаа гэх зэрэг шүүмжлэл дэлхий нийтэд түгээмэл байдаг.
26. Мүүний сүмийн үйл ажиллагаа нь их нууцлаг. Гишүүд нь бөөнөөрөө нийтийн байр шиг байр хөлсөлж амьдрах нь их. Амралтын өдөр тэд сүмийнхээ сургаал, лекцийг явуулдаг. Гаднаа, ямар ч хаяг байхгүй учраас тэр бүр танихгүй хүн хараад мэддэггүй.
27. 1995 онд “Жинхэнэ эцэг эхчүүдийн өдөр”-өөр тэрбээр “Эмэгтэй хүн эр хүний бэлэг эрхтнээр дамжуулан хайрыг амсдаг учраас хайрын жинхэнэ ордон бол эр эмийн эрхтэнд оршино” хэмээн номлож байжээ.
28. Мүүний номлолд секст эмэгтэйчүүд эрчүүдэд бүрэн захирагдах талаар номлодог.
29. Мүүн олон дахин татварын асуудал, санхүүгийн хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хэрэгт орооцолдож хэд хэдэн удаа холбооны шүүхээр орж шоронд сууж байжээ.
30. Энэ шашин дэлхий дээр хамгийн гаж шашны тоонд зүй ёсоор ордог. Зарим улс оронд энэ шашныг хуулиар хориглосон байдаг.
Эх сурвалж: http://www.greatdreams.com/moon/moon_worship.htm