Шуурхай зөвлөлгөөний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:
- · “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2016 онд зохион байгуулах ажлуудыг сайтар сурталчлах
- · Барилгын ажил эхэлж байгаатай холбогдуулан зөвшөөрөлгүй барилга, байгууламжид авах арга хэмжээний талаар дүүргийн Засаг дарга нартай уулзалт зохион байгуулах
- · Барилгын үйл ажиллагаа явуулах эрхтэй байгуулагуудын ашиглаж буй тоног төхөөрөмж, механизмуудад үзлэг шалгалт хийж, дүгнэлт гарган нийслэлийн Удирдлагад танилцуулаХ
- · Барилгын материал тээвэрлэлтийн асуудлын талаар тодорхой үр дүнд хүрэхүйц ажлуудыг зохион байгуулах
- · Нийслэлийн хэмжээнд хулгай болон танхайн гэмт хэрэг нэмэгдэж байгаатай холбогдуулан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлийн Прокурорын газартай хамтран зөвлөгөөн зохион байгууллах
- · Нийслэлийн хэмжээнд Худалдан авах ажиллагааны талаар хэрэгжүүлж байгаа ажлын явцын талаар нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулах
- · Багахангай, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт малын гоц халдварт “Цэцэг” өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар санал боловсруулж, цаашид авах арга хэмжээний төслийг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулаХ
- үүрэгдэв гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.