ОХУ болон АНУ-ын удирдагчид хамтран Сирийн дайсагнагч талуудын хооронд гал зогсоох цагийг тохирлоо.
Гал зогсоох цаг нь Дамаскийн цагаар ирэх Бямба гараг буюу 2016 оны 2 дугаар сарын 27-ны шөнө дунд байх бөгөөд уг тохиролцоонд "Исламын улс" бүлэглэл болон "Аль-Нусра" бүлэглэлүүд хамрагдахгүй. Мөн дайсагнагч талууд нь 2016 оны 2 дугаар сарын 26-ны Баасан гарагийн Дамаскийн 12:00 цагаас өмнө гал зогсоох нөхцөлийг хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдэх ёстой гэсэн шаардлага тавьж байна.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нар утсаар ярилцаж гал зогсоох төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж, ийнхүү шийдвэрт хүрчээ.
Владимир Путин НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс террорист байгууллага гэж зарласан шашны хэт даврагч Исламын улс болон Аль-Нусра бүлэглэлүүдийн эсрэг цохилтоо үргэлжлүүлсээр байх болно гэдгээ хэлсэн ю.
Цаашдаа аль бүлэглэлийг цохилтын бай болгох эсэхийг ОХУ, АНУ-ын талууд хамтран шийдэж байх ажээ. Талууд энэхүү гал зогсоох тохиролцоо нь Сирийн иргэний дайныг зогсооход чухал алхам болж байгааг онцолж байна.