Хуулиар хориглосон ч кастын систем өнөө ч нийгэмд нь хүчтэй буй Энэтхэг оронд хамгийн доод кастынханд ажил олох хэцүү байдаг. Чухам ийм шалтгаанаар тус улсын нийслэл Шинэ Делид жаат хэмээх доод кастынхан бослого тэмцэл өрнүүлж, хотын цэвэр усны гол шугам Мунак хоолойг сүйтгэснээс болж 16 сая хүнтэй уг хотын 10 сая гаруй иргэн усны гачигдалд ороод байна. Зэвсэгт хүчнийхэн хоолойн ойр орчмыг хяналтандаа аваад байгаа ч хоолойг застал дахин 3-4 хоног болох төлөвтэй гэнэ. Усны гачигдалаас болж Шинэ Делийн сургуулиудыг хааж, эмнэлгүүдэд онц байдал зарлажээ.
Доод кастынхны гурав хоног үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалын үеэр 16 хүн амь үрэгдэж, олон зуун хүн бэртсэн юм.