Америкийн эмч, мэргэжилтнүүд ийм тооцоо гаргаснаа "Ophthalmology" (Нүд судлал) сэтгүүлийн шинэ дугаарт нийтлүүлжээ. Тэд 145 газарт нийт 2.1 сая хүнийг хамруулсан судалгаанд үндэслэн 2050 он гэхэд дэлхийн хүн амын тэн хагас нь буюу 4.8 тэрбум хүн хараа муутай байна, тэдний 9.8 хувь нь буюу 938 сая нь холын харааны хүнд хэлбэрийн гажиг буюу миопиятай байна гэж дүгнэсэн байна. 2010 оны тооцоогоор хоёр тэрбум хүн холын хараа муутай байснаас 277 сая нь буюу дэлхийн нийт хүн амын дөрвөн хувь нь хурц хэлбэрийн миопиятай байжээ.
Хүмүүсийн хараа ийм хурдтай муудаж байгаа нь ухаалаг утастай шууд холбоотой гэнэ. Хараа муутнуудын "арми"-ийг хамгийн олноороо бүрдүүлж байгаа Хойд Америк, Азийн орнуудад зөвхөн ухаалаг гар утас, таблетаас болж хараа нь муудсан хүний тоо жилээс жилд өсөж байгаа аж.