Монголын цэргийн тогооч нар oлон улсын армийн тоглолтын хүрээнд зохион байгуулдаг “Хээрийн гал тогоо” уралдаанд оролцохоор энэ жил Казахстан, Орост хүрэлцэн ирнэ хэмээн Батлан хамгаалахын дэд сайд, армийн генерал Дмитрий Булгаков мэдээлжээ.
Казахстан, Монголын тогооч нар хээрийн нөхцөлд хоол хийх ур чадвараа харуулж, дэлхийн шилдэг цэргийн тогооч цолын төлөө өрсөлдөх гэнэ.
Генералын хэлснээр, Оросын Батлан хамгаалах яам дээрх уралдаанд оролцох урилгыг нийтдээ 46 улсад илгээсэн байна. 2015 оны “Хээрийн гал тогоо” уралдаанд Оросын шилдэг цэргийн тогооч нар Олон улсын армийн тоглолтод оролцогч орнуудын үндэсний хоолыг бэлтгэж өөр хоорондоо өрсөлдөн, уг тэмцээний зочид, оролцогчдод тогоочийн шилдэг ур чадвараа харуулжээ.
Энэ жилийн уралдаанд оролцох Оросын цэргийн тогооч нарын багийн бүрэлдэхүүнийг зургадугаар сарын 15-18-ны хооронд Вольскийн материал хангамжийн цэргийн хүрээлэнгээс сонгох аж. Оросын Зэвсэгт хүчний хүнсний хангалтын албаны шилдэг мэргэжилтэн цолын төлөө гэрээгээр болон цэрэг татлагаар алба хаагчид өрсөлдөнө.