Хоёрдугаар сарын 24
- Өнөөдөр бол жилийн 55 дахь өдөр. Он дуусахад 311 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -11 хэмийн хүйтэн бол шөнөдөө -23 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 17, долоон улаан мэнгэтэй улаан хулгана өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал өнгө зүс доройтно гэнэ. Энэ өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандахыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2034.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 29.00, юань 312.40, вон 1.65 төгрөг байна.
- 12.00 цагаас хэвлэлийн Хүрээлэнд Зохиогчийн эрх болон өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчидтэй холбоотой зохиогчийн эрхийн асуудлаар Монголын Зохиолч, Хөгжмийн Зохиолч, Нийтлэгчдийн Нийгэмлэгийн ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал мөн Зохиолч, Хөгжмийн Зохиолч, Нийтлэгчдийн Нийгэмлэгүүдийн Олон Улсын Холбооны Ази Номхон Далайн Бүсийн Хорооний Дэд Дарга Ноён Satoshi Watanabe нар мэдээлэл хийнэ.
- Аж үйлдвэрийн яам, Шинжлэх ухааны Академи болон Уул уурхайн танхим хамтран “Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх арга зам” зөвлөгөөнийг 09.00 цагт "Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд зохион байгуулна.
- Үндэсний Супер Лигийн "БҮХ ОДДЫН ТОГЛОЛТ 2016"-н хэвлэлийн бага хурал 11.30 цагаас Зууны Мэдээ буюу TV-9-н байранд болно.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Монголын хүүхдийн төлөө байгууллагуудын үндэсний нэгдсэн холбооноос Дүнжингарав өвлийн уралдааныг эсэргүүцэж мэдээлэл хийнэ.
- Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын Шуурхай үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Цоожбаяр Хөдөлмөр эрхлэгч хүүхэд, зорилтот бүлгийн хүүхдэд үзүүлж буй кейс үйлчилгээний асуудлаар Улаанбаатар чуулга,Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар мэдээлэл хийнэ.
- "Монгол орны мөнхцэвдгийн 1:1 000 000 масштабтай зураглал боловсруулах" ажлын хэлэлцүүлэг БОНХАЯ-ны Хаан танхимд 14.00 цагаас болно.
- 09.00 цагаас Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Дэлхийн банк хамтран зохион байгуулж буй "Хөгжлийг дэмжих өгөгдөл" сэдэвт чуулган болно. Арга хэмжээ Төрийн ордны Жанжин Д.Сүхбаатар танхимд 13.00 цаг хүртэл үргэлжилнэ.
- 14.00 цагт "Хэрэхийн шалтгаант зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлье" сэдэвт мэдээлэл сургалт сурталчилгааны өдөрлөг Сүхбаатар дүүргийн YI дунд сургуульд болно.
- Сонгинохайрхан дүүрэгт 1 сургууль, 1 цэцэрлэг шинээр нээгдэх гэж байна. 09.00 цагт тус дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт 117-р цэцэрлэг, 11.00 цагт 24-р хороо, Баруун салаанд 124-р сургууль нээлтээ хийнэ.
- БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин “Гар гараасаа барилцан хөгжиж, Хятад, Монгол хоёр улсын харилцааны сайхан ирээдүйг хамтдаа цогцлоох нь” сэдвээр илтгэл тавьж, хүрэлцэн ирсэн оюутнууд, багш судлаачидтай санал бодлоо солилцоно. Арга хэмжээ 10.00 цагт МУИС хичээлийн 1 байр дугуй зааланд болно.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: Өнөөдөр бол Тайландын Үндэсний урлагийнхний баяр тохиож байгаа юм байна.
- Түүнчлэн өнөөдөр Ираны Инженерүүдийн баярын өдөр юм байна.
- 1955 оны энэ өдөр “Apple” корпорацийн үндэслэгч, бизнесмэн Стив Жобс мэндэлж байжээ.
- 2007 онд Япон улсын дөрөв дэх туршуулын хиймэл дагуул амжилттай хөөрчээ.
- 2008 онд Кубын ерөнхийлөгч Fidal Castro тэтгэвэрт гарчээ. Тэрээр Кубын парламент болон сайд нарын зөвлөлд 32 жил зүтгэжээ.