Энэ сарын 21-ний өдөр Хятадын хилээр 80 ширхэг яст мэлхий гаргахаар завдсаныг гааль, цагдаагийн албаныхан илрүүлжээ. Яст мэлхийнүүд бүгд амьд байсан бөгөөд аялалын цүнхэнд хуваан баглаж хийсэн байжээ.
Түүнчлэн яст мэлхийн нийт жин нь 347 килограмм байсан ба нэг бүрийн урт нь 10-30 см байсан байна. Энэ талаар Хятадын en.people.cn сайтад мэдээлжээ.


