Шарилжны харшлын эсрэг урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын бүртгэлийг Арьсны өвчин судлалын үндэсний төвд ирэх сарын 20-ноос хийж эхлэх гэж байна.
Шарилжны тоос долоодугаар сард хамгийн их дэгддэг бөгөөд урьдчилан сэргийлэх вакцин эмчилгээг 2-3 сарын өмнө хийлгэх ёстой бөгөөд бүртгүүлсэн иргэд дөрөвдүгээр сарын 5-наас хийлгэх аж.
Арьсны өвчин судлалын үндэсний төвд тарилга, цацлага, эмийн гэсэн дархлаажуулалтыг хийдэг. Төрлөөсөө хамаараад үнэ нь өөр байх бөгөөд 5-66 насныхан хэрэглэх боломжтой юм байна.