Канадын Онтарио мужийн Пикеринг хотын дунд сургуулийн сурагч багш, сурагчид руу хутгатай халдсаны улмаас есөн хүн шархадсан “CBC” телевиз мэдээлжээ.
Тус мэдээгээр, зургаан сурагч, гурван багш гэмтэж шархадсан бөгөөд нэгийнх нь биеийн байдал хүнд байгаа боловч амь насанд аюулгүй байна гэжээ. Нийтдээ дөрвөн хүн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд хутгатай халдсан сурагчийг баривчлаад байна.
14 настай сурагч хоёр хутгатай байсан ба ямар шалтгаанаар уг хэргийг үйлдсэн талаар байцаалт авч байгаа аж. Халдлагад өртсөн багш, сурагчдын талаар мэдээлээгүй байна. Сургуулийг хаасан боловч лхагва гарагт сургуулийн хичээл хуваарийн дагуу эхлэх аж. Пикеринг хот нь Канадын томоохон хот болох Торонтогоос зүүн тийш 40 км зайтай газар оршдог байна.