Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэдээлснээр нийслэлийн хэмжээнд амбулаторийн 79625 үзлэг хийгдснээс томуу, томуу төст өвчтэй 6531 тохиолдол оношлогдсон буюу нийт үзлэгийн 8.2 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 3.3 хувиар буурсан, өнгөрсөн оны мөн үеэс 0.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Нийт өвчлөгсдийн 84.0 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлсэн бөгөөд хүүхдийн түргэн тусламжийн 2466 дуудлага ирүүлсний 1245 тохиолдол буюу 50.5 хувь нь ТТТӨ гэж оношлогдсон байна. ТТТӨ нь амбулаторийн үзлэгийн Налайх дүүрэгт 11.3 хувь, Баянгол дүүрэгт 11.1 хувь, Багануур дүүрэгт 9.7 хувийг тус тус эзэлж байгаа нь хамгийн өндөр байна.