"Johnson&Johnson" компанийн бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэдэг гэх мэдээлэл барууны томоохон хэвлэлүүдээр түгээд буй. Тэр ч байтугай тус компанийн бүтээгдэхүүнийг олон жил хэрэглэсний улмаас өндгөвчний хорт хавдраар өвчилж, амиа алдсан Жаклин Фоксын гэр бүлийнхэн шүүхэд хандаад байсан билээ. Шүүхийн шийдвэр өнгөрөгч даваа гаригт гарч, Миссури мужийн шүүх "Johnson&Johnson" компанийг хохирогчийн гэр бүлийнхэнд 72 сая ам.долларын нөхөн төлбөр олгох шийдвэр гаргасан талаар "Ройтерс" агентлаг өнөөдөр мэдээллээ.
Өнгөрөгч аравдугаар сард нас барсан Жаклин Фокс 62 настай байсан бөгөөд тэрбээр 35 настайгаасаа "Johnson&Johnson" компанийн цацлага, бие угаагч шингэн саван зэргийг хэрэглэдэг байсан аж.