Хоёрдугаар сарын 25
- Өнөөдөр бол жилийн 56 дахь өдөр. Он дуусахад 310 хоног үлдсэн байна.
- Цаг агаар өдөртөө -9 хэмийн хүйтэн бол шөнөдөө -22 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 18, зургаан цагаан мэнгэтэй улаагчин үхэр өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал эд малын гарлагатай гэнэ. Энэ өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандахыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2038.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 27.20, юань 312.80, вон 1.66 төгрөг байна.
- "Туушин" зочид буудлын "Сүлд" танхимд 09.00-17.00 цагийн хооронд Монгол Улсын нэгдэж орсон Олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенцийн хэрэгжилтийн тайлагналтыг сайжруулах гурван талт үндэсний семинар болно.
- 11.00 цагт Төрийн ордны "Б" танхимд МАН, МАХН хамтарсан хэвлэлийн бага хурал хийнэ. Хурлаар "Эх орончдын өдөр" буюу гуравдугаар сарын 1-нийг хамтран тэмдэглэх талаар мэдээлэл өгнө.
- ХХААЯ-ны хурлын зааланд 09.30 цагаас Хүнс, Хөдөө аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болно.
- "БИРЖҮҮДИЙН НЭГДСЭН ТӨВ БАЙГУУЛАХ ТАЛААР ЗОХИЦУУЛАЛТЫН БОЛОН ДЭД БҮТЦИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ" Санхүүгийн зохицуулах хороо /засгийн газрын 4 дүгээр байр/ 207 тоотод 09.00 цагт болно.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас Иргэн А.Одончимэг намуудын санхүүжилтийн асуудлаар мэдээлэл хийнэ.
- 10.00 цагаас Гадаад Хэргийн яамны Зөвшилцөл танхимд Европын Холбооны Гадаад харилцааны албаны АСЕМ-ын асуудал хариуцсан Ахлах зөвлөх Майкл Мэтиссэн сэтгүүлчдэд зориулж мэдээлэл хийнэ.
- ЕБС-д 10 дахь жилдээ ажиллаж байгаа математик, физик, хими, газарзүй, биологийн багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт явагдаж байна. 21 аймаг, нийслэлийн багш нар БГД-ийн 20-р сургууль дээр сургалтад хамрагдаж байна.
- Монголын Залуучуудын Холбооноос “Элгээ чөлөөлье” уулзалтыг өөрийн байран дээрээ 17.00 цагаас хийнэ.
- Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)-өөс Канадын Элчин Сайдын Яамны дэмжлэгтэй Монголын Дүлий Иргэдийн Урчуудын Холбоотой хамтран уран бүтээлчдэд тэнцвэртэй, тэгш боломжийг олгох, тэдний бүтээн туурвих үйл явцыг дэмжих зорилготой “Аниргүй дэх өнгө” сонсголын бэрхшээлтэй уран бүтээлчдийн үзэсгэлэнг 18.30 цагт “Бэст” арт галерейд нээх гэж байна.
- Энэ өдөр дэлхийн түүхэд: Өнөөдөр бол Кувейт улсын Үндэсний баярын өдөр юм байна.
- 1981 оны энэ өдөр БНСУ-ын алдарт хөлбөмбөгчин, Манчестер Юнайтедын олон улсын элч Park Ji-sung мэндэлжээ.
- 2015 онд Зүүн хойд Афганистанд болон цасан нурангийн улмаас 310 гаруй хүн нас барж байжээ.
- 1997 онд эх орноосоо урвасан гэх Хойд Солонгосын иргэн Yi Han yong БНСУ-д учир битүүлэг байдлаар алуулжээ.
- 1954 онд Gamal Abdel Nasser Египетийн ерөнхий сайдаар томилогдож байжээ.