“Монгол ТВ” телевизээс санаачлан гурав дахь жилдээ “Монголын телевизүүдийн чуулган”-ыг өнөөдөр 09.00-17.00 цагт “Туушин” зочид буудлын Соёмбо танхимд зохион байгуулах гэж байна.
Максима Медиа компанийн бэлтгэсэн 2015 оны телевиз үзэлтийн судалгааны нэгдсэн тайланд Улаанбаатар хотын дундаж үзэгч өдөрт 293 минутыг телевиз үзэхэд зарцуулж байгаа нь өмнөх онтой харьцуулахад 10 минут (3 хувь)-аар буурсан үзүүлэлттэй гарчээ. Энэ нь үзэгч олон чанаргүй мэдээллээс илүү чанартай бүтээлийг илүүд үзэх болсоныг илтгэж байна. Тиймээс “Монголын телевизүүдийн чуулган” энэ удаад “Контентын үнэлэмж Монголд” сэдвийн дор зохион байгуулагдаж байна.