2014 онд өөрийн нэрийн "МАNDKHAI CASHMERE" брендийг үүсгэн байгуулж Лондонд танигдаад байгаа Жаргалсайханы Мандхай энэ сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулсан "Scoop London 2016" шоунд амжилттай оролцжээ.

Тэрбээр ноолуураар орчин үеийн, өвөрмөц загвараар илүү биед эвтэйхэн хувцас хийдгээрээ бусдаас онцлог бөгөөд дэлхий дахинд Монголын нэрийг гаргах зорилготой гэнэ. Ж.Мандхай хувцас урлахдаа өөртөө, ээждээ, охиндоо зориулж байна гэж боддог учраас түүний загварууд илүү олонд хүрч, танигдсан байна.





